Жижиг дунд бизнест зориулсан хяналтын камерын шийдэл

Яагаад хяналтын камерын шийдэл хэрэгтэй вэ?

Хэрэв та өөрийн бизнесээ эхлүүлж байгаа, магадгүй аль хэдийн эхэлсэн бол та өөрийн эд хөрөнгө, хувийн нууцаа хамгаалах нь мэдээж нэн тэргүүний чухал зүйл. Хяналтын үр дүнтэй төгс шийдэл ашигласнаар та аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, хулгайн асуудлыг багасгаж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, урт хугацаанд бүтээмжийг дээшлүүлэх боломжийг бий болгоно.

Энэхүү асуудлыг Synology брэндийн хяналтын камерын шийдэл нэг дор цогцоор нь шийдэх өргөн боломжтой. Synology NAS, үнэ өртгийн хувьд хямд, таны бизнесийн аюулгүй байдлыг хангах хамгийн тохиромжтой шийдэл болно.

 

Хяналтын орчноо ердөө гуравхан төхөөрөмжөөр шийдэх боломж

Хувийн хяналтын орчноо бүрдүүлэхэд маш хялбар, үүнд танд ердөө дараах гурван төхөөрөмж хэрэгтэй: IP камер /wired эсвэл Wi-Fi/, компьютер, сервер – Synology NAS бичлэг хадгалах зориулалттай.

Synology NVR216 нь бүгдийг нэг дор нэгтгэсэн загвар. Энэ загварыг ашиглаж буй тохиолдолд компьютер шаардлагагүй. Хэрвээ та тогтмол хөдөлгөөнтэй байдаг бол хөнгөн авсаархан, авч явахад хялбар, хаанаас ч хяналтаа хийж болох төхөөрөмж хэрэглэх нь зохистой.

 

Synology хяналтын станц гэж юу вэ?

Хяналтын станц нь Synology NAS дээр ажилладаг хүчирхэг програм хангамж гэж хэлж болно. Вэбд суурилсан шийдэл ба бүх төрлийн компьютероос удирдах ба хяналтыг хийх боломжтой. Олон талт вэб интерфейсээр дамжуулан та камер, архивыг тохируулж, өмнөх бичлэгүүдтэй танилцах, хэрэглэгчийн хандалтын эрхийг удирдах, эсвэл хаалга хянагч зэрэг аналог төхөөрөмжтэй интерфейсийг холбож болно.

Нийцтэй байдал

ONVIF-ийн тохирох төхөөрөмж эсвэл 5600 IP камеруудын аль нэгийг сонгоорой,  бүгд тохирон ажиллана.

 

Алсын зайн хандалт

Хяналтын станцын тусламжтайгаар вэб браузер, QuickConnect, компьютер, утас зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөр хаанаас ч хэзээ ч хяналт хийх боломжтой.

 

Онцлог шинж чанарууд

Хяналтын станц нь ЖДҮ-ийн хэрэглэгчдэд шууд харагдах самбар, бичлэгийн хуваарь, анхааруулга, мэдэгдэл болон RAID хамгаалалт, мөн таны ROI-ийг хамгийн их байлгахад зориулсан онцлог шинж чанартай.

 

Шинэ хуучин загваруудтай зохицон ажиллах боломж

ONVIF-ийн тусламжтайгаар та 5600 IP камераас сонгох боломжтой. Жишээ нь: Fisheye, PTZ, олон төрлийн линз гэх мэт янз бүрийн янз бүрийн төрлийн камеруудаас сонгож болно. Synology брэндийн хяналтын станц 90 гаруй брэндийн бүх төрлийн хяналтын төхөөрөмжүүдийг дэмжин ажилладаг. Мөн видео сервер дэмждэг ба хэрвээ танд хуучин аналог аппарат байвал та шинийг авах шаардлагагүй, хуучнаа хэрэглэг хэмнэлт хийх боломжтой.

Хэзээ ч хаанаас ч хандах боломж

Та гадуур ажилтай болон ажлын цаг дууссан үед хяналтдаа санаа зовсоор байна уу? DS камерын тусламжтайгаар та iOS ба Android зэрэг бүх төрлийн гар утас, таблетаараа хяналтаа хийх боломжтой ба бичлэгээ татаж харах боломжтой. Ямар нэгэн үйл явдал тохиолдоход шууд анхааруулахын тулд түлхэгч мэдэгдлийг дэмждэг. Интернетэд нэвтэрч орохын хажуугаар QuickConnect-ыг ашиглан вебсайтаар холбогдож, түргэн хянаж болно.

Бодит цаг хугацааны хяналтыг хүссэнээрээ өөрчлөх

Бодит цаг хугацааны хяналтыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой ба хүссэн камеруудынхаа бичлэгийг шууд үзэх боломжтой. Орчноо илүү ойлгомжтой болгохын тулд та E-Map нэмэх боломжтой. Шаардлагадаа үндэслэн аль камерыг илүү удаан хугацаагаар харуулах алийг нь богино хугацаанд харуулахаа сонгож болно.

Бичлэгээ дахин тоглуулах хуваарь гаргах

Нэгэн зэрэг олон бичлэг хадгалах нь хадгалалтын зайг маш хурдан үгүй болгоно. Хяналтын станц нь хэрэглэгчийн тохиргоонд үндэслэн тодорхой хэсэгт бичих, хөдөлгөөн илэрсэн үед бичих зэрэг тохиргоо хийж болно. Шаардлагагүй бичлэг хадгалж хадгалалтын зайгаа багасгаж, үнэтэй хард диск авах эрсдэлээс бүрэн хамгаалах болно.

Сэрэмжлүүлэх мэдэгдэл

Хяналтын станц яг л хамгаалалтын нохой мэт таны эргэн тойрныг харж хамгаалах болно. Хэн нэгэн таны орон зайд зөвшөөрөлгүй халдсан бол та маш олон замаар сэрэмжлүүлэг авах боломжтой.

Эсвэл таны бүх бичлэгийг хөтлөн явсан камер болон хөтчүүдэд алдаа гарах тохиолдолд анхааруулга болгоныг шууд и-мэйл буюу гар утсанд мэдэгдэнэ. Мөн та камерын screenshot мэйлээр авах тохиргоо хийх боломжтой.

 

Бичлэгээ үнэ төлбөргүй бичлэгээ хамгаалах

Чухал бичлэг хадгалж буй хөтөч унах, эвдрэх магадлал үргэлж байдаг. Бичлэгийн алдагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Synology нь NVR216-тай хоёр буюу түүнээс олон хатуу хөтчүүдтэй загваруудыг санал болгож байна.

Synology Hybrid RAID (SHR) хадгалалтын технологи автоматаар нэгээс илүү хөтөч дээр таны бичлэгийг хадгалж, харах боломжийг олгодог. RAID технологиуд нь ихэвчлэн дэвшилтэт, өртөг өндөртэй NVR-т байдаг. Гэхдээ Synology нь урт хугацаанд хадгалсан бичлэгийг ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд бүх боломжтой загвар дээр үнэ төлбөргүй зардаг.

 

One thought on “Жижиг дунд бизнест зориулсан хяналтын камерын шийдэл

  1. Sain bnuu, Ene tohooromjiin uniin sanaliig medeh gsn ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *